А.Иниеста ”Арсенал”-ын эсрэг тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

А.Иниеста ”Арсенал”-ын эсрэг тоглохгүй

Аваргуудын лигийн
шөвгийн наймын гол тоглолтын нэгд тооцогдож байгаа Арсенал-Барселон
багийн тоглолтод Каталоны багийн хагас хамгаалагч Андрес Иниеста
оролцохгүй болжээ. Испанийн ла лигийн 29-р тойргийн хүрээнд Барселон,
Майорка багийг 1:0-ийн харьцаатай хожсон юм. Тухайн тоглолтод оролцсон
Иниеста баруун хөлийнхөө булчинг гэмтээн 51 дэх минутанд талбайг орхисон
билээ. Түүний гэмтэл тийм ч хүнд биш ч гэсэн 10 хоног талбайд гарахыг
нь эмч нар хоригложээ. Ингэснээр тэрээр Барса Арсеналтай хийх эхний
тоглолтыг ямар ч байсан өнжиж 4-р сарын 6-нд болох хариу тоглолтыг
хүлээхээс өөр аргагүй болжээ.
 
А.Анхбаяр, Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж