Одон, медалийн бодлогыг өөрчлөх уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Одон, медалийн бодлогыг өөрчлөх уралдаан зарлалаа

Коммунист нийгмээс үлдсэн гэх шүүмжлэлийг олонтаа хүртдэг Монгол Улсын Төрийн шагнал, одон медалийн бодлогыг өөрчлөхөөр болжээ. Энэхүү өөрчлөлтийг хэн нэгний эрх ашигт нийцүүлэх бус олон нийтэд нийцсэн байх үүднээс төслийн уралдаан зарласан байна. Ингэснээр одоо мөрдөгдөж байгаа шагналын тогтолцоог агуулга, хэлбэрийн хувьд боловсронгуй болгох зорилготой юм. Төслийн болзол, уралдааны шалгуурын хувьд хувь хүн, албан байгууллага ганцаарчлан буюу хамтран оролцох бололцоотой бөгөөд шагналын зорилго, агуулга нь шагналын ангилалтай нийцсэн байх, нэр, загвар, өнгө дизайны шийдэл зохицсон байх, шагналын дагалдах урамшууллын хэмжээг нарийн тооцож гаргасан байх ёстой аж.

Уралдаанд оролцогчид төслөө тавдугаар сарын 1-ний дотор төсөл шалгаруулах багт буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх төсөл шалгаруулах ажлын хэсэгт авчирч өгөх бөгөөд 328003, 265003 тоот утсаар холбогдох боломжтой аж. Төсөл шалгаруулах ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн материалыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах юм байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж