Саудын Арабийн вант улсын статистикийн төв газрын мэдээг "Аль-Хаят" сонинд нийтэлсэн ба түүгээр вант улсын харьяатын тоо сүүлийн 34 жилийн дотор гурав гаруй дахин нэмэгджээ. Статистикийн тайланд бичсэнээр Саудын Арабын хүн амын өсөлт дэлхийд хамгийн дээгүүрт орж байна. 1975 онд долоон сая байсан хүн ам 2009 онд 25 сая хүртэл өссөн ажээ. Нийтдээ 333 хувиар өсөв. Тэдний 18 сая нь Саудын иргэд ба үлдсэн долоон сая нь тус оронд ажиллаж байгаа гадаадын иргэд ажээ. Хүн амын 70 хувь буюу 13,3 сая нь 34 хүртэл насны залуучууд ажээ. Харин хүн амын ийм эрчимтэй өсөлт нийгмийн салбар ба эдийн засагт нь хүндрэл авчирч байна. Нефтийн өндөр орлоготой ч Засгийн газраас ихээхэн хөрөнгийг нийгмийн салбарт өгч байгаагаас дарамт мэдэгдэж байгаа гэнэ. Сургуулиуд дүүрч, орон сууцны хүрэлцээ муудан залуусын дунд ажилгүйдэл их байна. Одоо тус оронд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 450 мянга болсон аж. Хүн ам зүйн асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд төрөлтийг хязгаарлах талаар Засгийн газар арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа аж.