Бослого гарахын өмнөхөн Тунисийн эрх баригчид алт, валютын сан ба дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг жилдээ дөрвөн хувьтай хэмээн бардагнаж байлаа. Ашиг орлогыг нь эрх баригч отгийнхон хүртэж байж. Тэднээс энэ хатагтай хамгийн авхаалжтай нь. Үсчнээс тэргүүн хатагтай болсон энэ эмэгтэй 10 ах дүүсийнхээ хамтаар интернэтээс тунец загасны ан хүртэл ашиг авчрах бүхнийг хувааж байсан гэнэ. Тунисийг колончилж байсан Францын хэвлэлээр тэр хатагтай нь XV Людовик хааны шадар эмэгтэйчүүдийн хэнтэй нь илүү адилханыг тааж, тэр эмэгтэйг Мария-Антуанетта хатан хаан шиг цаазын тавцанд төгсгөлөө үзнэ гэж байлаа. Гэтэл зөв таасангүй. Тэргүүн хатагтай ард олны уур хилэн газар авахаас өмнө бултсан ба зүгээр ч явсангүй 1500 кг алтыг нь аваад явжээ.
Үсчин
Лейла Трабелси, Тунисийн экс-ерөнхийлөгчийн эхнэр. Фото: AFP
Ш.САМБУУ