С.Эрикссон Зааны ясан эргийн дасгалжуулагч боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

С.Эрикссон Зааны ясан эргийн дасгалжуулагч боллоо

19 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ Африк тивд анх удаагаа зохион байгуулагдахаар болсон. Өмнөд Африкт есөн долоо хоногийн дараа эхлэх цомын тэмцээнд оролцох эрхээ авсан хар тивийн багууд шилдэг дасгалжуулагчийн эрэлд гарцгаасан. Энэ удаагийн ДА-ын үхлийн хэсэг гэгдэх Жи хэсэгт Бразил, Португал, Ардчилсан Солонгосын багтай хамт өрсөлдөхөөр сугалаа татсан Зааны ясан эргийн шигшээ баг Свен Горан Эрикссоныг ерөнхий дасгалжуулагчаараа сонгожээ. Хуучин Англи болон Мэксикийн шигшээ багийг дасгалжуулж байсан туршлагатай Эрикссонтой Зааны ясан эргийн хөлбөмбөгийн холбоо хэдий хугацаанд хэчнээн хэмжээний цалинтай гэрээ байгуулсан нь одоогоор тодорхой бус байгаа ч ямар ч байсан ДАШТ-д Швед мэргэжилтэн “заануудыг” удирдахаар болсон байна. Өмнөх дасгалжуулагч Босни мэргэжилтэн Вахид Халихозич нь тус улсын шигшээг Африкийн цомын хагас шигшээд шалгаруулсан ч энэ нь холбооны удирдлагуудад хангалтгүй байсан бололтой өнгөрсөн сард ажлаас нь халсанаар шинэ дасгалжуулагчийн эрэлд гарчээ. Энэ хугацаанд тус улсын хөлбөмбөгийн холбоо Гуус Хиддинк, Бернд Шустер, Марк Хьюз нарын шилдэг дасгалжуулагчдад санал тавиад байсан юм.
 
А.Анхбаяр, Score Studio


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж