
Ирэх пүрэв гаригт бүлгийн хурлыг дахин хийхээр болсон, түүний дараа т мэдээлэл хийнэ гэсэн шалтгаанаар Ч.Сайханбилэг дарга тодорхой мэдээлэл өгсөнгүй. Түүгээр хаврын чуулганаар хэлэлцэх томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын асуудлаар тодорхой шийдэл гаргах юм байна. Тус хуралд Ерөнхий сайд оролцохоор болжээ. Оюутолгой, Тавантолгойг ашиглах, улс төрийн амлалтаа хэрэгжүүлэх, төмөр зам, авто зам тавих, иргэдийг орон сууцжуулах зэрэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон асуудлуудыг бүлгийн хурлаар хэлэлцэх ажээ.
Д.ОЮУН