Д.Лүндээжанцан: 1,5 сая төгрөгийн амлалтын талаар Засгийн газраар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Д.Лүндээжанцан: 1,5 сая төгрөгийн амлалтын талаар Засгийн газраар хэлэлцэнэ

УИХ дахь МАХН-ын бүлэг өнөөдөр чуулганы завсарлагын дараах анхны
хуралдаанаа хийлээ. Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх хаврын чуулганы
өмнөх бүлгийн анхны хуралдааны эхэнд гишүүд тойрогтоо ажилласан талаараа
мэдээлжээ. Бүлгийн дарга Д.Лүндээжанцангийн мэдээлснээр хуралд Ерөнхий
сайд С.Батболд, Засгийн газрын танхимын гишүүд, дэд  сайд нар, МАХН-ын
ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар оролцсон байна. Ирэх лхагва
гаригт болох Засгийн газрын хуралдаанаар 1,5 сая төгрөгийн улс төрийн
амлалтыг хэрхэх  талаар хэлэлцэх аж. Ажлын байр нэмэгдүүлэх, айл бүрээс
нэг хүнийг ажилтай болгох, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах, шинэ
төмөр зам  тавих, олон мянган ажлын байр бий болгох зэрэг асуудлыг тэр
үеэр хөндөх гэнэ. Малгүй болсон иргэдийг малжуулах, тэдний банкны зээл,
зээлийн хүүг яах вэ гэдгийг мөн ярилцахаар болжээ. Монгол мал
хөтөлбөрийг ойрын үед өргөн барихаар болсон байна. Улаанбаатарын утааг
урин цаг ирэхээр мартдаг. Харин энэ удаа марталгүй Засгийн газраар
ярилцахаар болжээ.
Төсвийн тодотгол, тэтгэвэр тэтгэмжийг хэрхэн нэмэх зэрэг таван багц
асуудлыг мөн Засгийн газарт оруулахаар болжээ. Бас хүүхдийн мөнгө, залуу
гэр бүлийн мөнгө зэрэг гэр бүлийг дэмжих асуудлыг эргэж харж ярих юм
байна. Оюутолгойн эргэлзээтэй асуудлыг мөн хөндөх аж. Гишүүдийн орон
нутаг хөгжүүлэх 76 тэрбум төгрөгийн асуудлаар багагүй яриа хөөрөө гарч
буй. Хэрэв буруу зарцуулсан мөнгө байвал нэг бүрчлэн гаргаж тавих гэнэ.
Үүний дараа Д.Лүндээжанцан дарга сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Малгүй болсон  иргэдийн банкны зээлийн хүүг чөлөөлөх талаар юу ярилцсан
бэ. Банкны зүгээс энэ талаар байр сууриа илэрхийлсэн үү?

-Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдож байна. Үүний улмаас банкны
зээлтэй малчид малгүй болсон тохиолдлууд бий. Тэдэнд Хүний хөгжил
сангаас уу, эсвэл бусад эх үүсвэрээс дэмжлэг үзүүлэх үү, тийм боломж
байна уу гэдгийг ярилцаж байна.
-Хүний хөгжлийн сангаас гаргаж болохгүй юү?
Хүний хөгжлийн сангаас өөр бусад эх үүсвэрт зарах хөрөнгө төлөвлөөгүй.
Үүнийг яаж зарцуулах нь Засгийн газрын асуудал.
-Үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин
нэмэгдүүлэх шаардлага тавиад байгаа. Энэ талаар танай бүлэг ямар байр
суурьтай байгаа вэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар тогтооно. УИХ бол хууль
баталдаг. УИХ эрх олгоно. Ажлын хэсэг гаргана.
-Оюутолгойн гэрээний маргаантай асуудлыг яах вэ?
-Хууль дүрмээрээ явна. Ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэг хуралдаад
эргэлзээтэй зйүл байвал эргэлзээг тайлна.
                                         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж