Ийм утгатай мэдээлэл гарсанд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынхан ихэд гайхаж буйгаа илэрхийлэв. Дэлхийн банк Монгол дахь үйл ажиллагаагаа өмнөхийн адил явуулсан хэвээр байгаа бөгөөд харин ч эрчимжүүлэн ажиллаж байгаа гэж тэд мэдэгдлээ. Монгол Улс Дэлхийн банкинд 1991 онд гишүүнээр элссэн, 1998 онд Дэлхийн банк Монголд Суурин төлөөлөгчийн газраа нээн ажиллуулсан. Харин энэ жил Монголыг хариуцсан захирал Дэвид Долларын ажиллах хугацаа дууссан учир оронд нь Клаус Роланд хэмээх хүн ажиллах болсноос ийм төөрөгдөл гарсан байж болзошгүй гэж тэд үзэж байгаа аж. Монголыг хариуцсан захирал нь Бээжин хотноо суудаг Монгол, Хятад, Хойд Солонгос улсыг хариуцан ажилладаг.
Харин Монгол дахь суурин төлөөлөгчөөр ноён Аршад Сайед ажилладаг. Монголыг хариуцсан захирал өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монголд гурван жил гаруй ажиллаж монголчуудын танил болсон Суурин төлөөлөгчийг ажлаасаа өөрчлөгдсөн гэсэн ташаарал бас гарсан бололтой.

А.АНУ