“Sony Ericsson open” тэмцээний 2-р шат лидерүүдэд халгаатай

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

“Sony Ericsson open” тэмцээний 2-р шат лидерүүдэд халгаатай

Эрэгтэй ганцаарчилсан төрөл:
Хатуу талбайд явагдаж байгаа “Sony Ericsson open” 26 дахь удаагийн талбайн теннисний тэмцээний 2-р шатны тоглолтууд явагдаж, дэлхийн шилдгүүд анхны тоглолтуудаа хийлээ. Тус тэмцээний өнгөрсөн жилийн аварга чансааны 3-т эрэмблэгдсэн Анди Мюррей эхний тоглолтоо  зохион байгуулагч орны теннисчин Марди Фиштэй хийв. Фиш өмнөх шатанд Аргентиний теннисчинг 7-6,6-4 харьцаатай хожоод байсан юм. Марди Фиш чансаа илүү Мюррейгээс эмээсэнгүй. Өөрийн бүх давуулалтуудаа амжилттай гүйцэтгэж нийтдээ 10 эйс тоглолтын турш хийснээр 2 сетэд дараалан 6-4,6-4 харьцаатай Мюррейг хожиж тэмцээний гол сенсаацын нэгийг тариад авсан байна. Мюррей ингэснээр сүүлийн 11 сард эхний шатнаас мултарч байгаагүй амжилтаа зогсоолоо. Тус тэмцээний гол анхаарлын төвд байсан дэлхийн чансааны 2-т эрэмблэгдсэн Сербийн Новак Жокович Бельгийн Оливиер Рохустай таарч тоглосон. Рохус 2005 оны 10-р сард дэлхийн чансаанд хамгийн өндөр буюу 24т эрэмблэгдэж байсан бол энэ жил 59-т бичигдэж байгаа юм. Гэвч түүний чансаа доогуур байдал Жоковичтой хийх тоглолтод нөлөөлсөнгүй. Тайбрект хүрч ялалт байгуулсан байна. Эхний сетэд 6-2 харьцаатай илүүрхсэн Рохус 2 дох сетэд 6-7 харьцаатай хожигдсон ч үүний дараа өөрийгөө тайван байлгаж зөвхөн нэг сет гэж тайвшруулж чадсан нь ялалтын гол үндэс байлаа гэвч тэрээр хэлжээ. Улмаар 3 дахь сетэд Рохус 6-4 харьцаатай Жоковичийг хожиж дараагийн шатанд шалгарах эрхээ авсан юм.

Шөвгийн наймд өрсөлдөх бүсгүйчүүд тодорлоо

Эмэгтэй ганцаарчилсан төрөл:
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд 2-р шатанд ОХУ-ын Елена Дементиева болох Хятадын Ли На нар хожигдсоныг эс тооцвол өөр томоохон шуугиантай зүйл болсонгүй үргэлжилсээр байна. Тэмцээний чансааны тэргүүнд бичигдсэн Светлана Кузнецова 3-р шатанд Унгарын теннисчинг 6-2, 6-3 харьцаатай 2 сетэд дараалан буулган авч, шөвгийн 16-д Францын Бартолитой тоглох эрхтэй болсон бол Данийн Каролине Уозниацки Мария Кириленког энэ шатанд 1-6,6-1,6-4 харьцаатай буулган авч, дараагийн шатанд Кириленкогийн нутаг нэгт Анастасия Павлюченковатай таарч тоглохоор болжээ. Елена Янкова тэдний нутаг нэгт Веснинаг 7-6, 6-3 харьцаатай энэ шатанд хожсон бол Польшийн Радванска Сербийн Ивановичийг 7-5, 7-5 харьцаатай хожсон байна. Харин тус тэмцээний чансаанд 3-т бичигдсэн АНУ-ын Венус Уиллиамс 6-1, 6-4 харьцаатай Италийн Роберта Винчиг хожсоноор тус тус шөвгийн 16-д үлдсэн байна.

Б.Ялалт, Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж