Шувууд үхсэн шалтгааныг олов

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Шувууд үхсэн шалтгааныг олов

АНУ, Канад, Швед, Итали, Хятад зэрэг оронд шувууд бөөнөөр үхэн галав юүлэлтийн түгшүүрийг төрүүлж байсан шувуудын үхэл хэний ч санаанд ороогүй амархан аргаар тайлбарлагдаж байх шиг. Италийн шувуу судлаачид тэднийг ховдгоосоо болж үхжээ гэж тайлбар хийлээ.

Эхлээд шувууд хортой хоол идснээс үхсэн гэж байв. Зарим нь тэднийг үл танигдах өвчнөөр үхсэн гэж хэлж байлаа. Бүр цаашлаад ёслолын буудлагаас айж дүлийрэн стресст орж амиа хорложээ гэсэн ч тайлбар өгч байв.

Италийн эрдэмтэд тэдний сэгэнд шинжилгээ хийгээд шувуудыг хоолоо боловсруулж  чадалгүй үхсэн гэлээ. Үхсэн шувууд наран цэцгийн үйлдвэрлэлийн үлдэгдэлтэй тааралдаад зогсохоо мэдэлгүй идэж хоолоо боловсруулж чадалгүй үхэцгээсэн байлаа.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж