Өсвөрийн тамирчид холоос ирж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Өсвөрийн тамирчид холоос ирж чадахгүй байна

Жил бүр спортын олон төрлөөр УАШТ явуулдаг ч хөдөө орон нутгаас өсвөрийн тамирчид тэр бүр ирж чадахгүй байна. Ялангуяа багийн болон хөнгөн атлетик , өвлийн спортын төрлүүдэд хэдхэн аймгаас л санд мэнд өсвөрийн тамирчид ирж оролцож  байгаа нь “Яах вэ“ гэсэн асуултыг дагуулж байна . Харин топ дөрөв  гэж ангилдаг  спортын төрлүүдэд хаа очиж оролцож байгаа нь талархууштай. Аймгуудын БТС-ын хороодоос энэ тухай лавлахад бид амжилт гаргана гэсэн төрлөө л илүүтэй дэмжиж , чадан ядан зардал, мөнгөний асуудлыг зохицуулж байна. Ер нь өсвөрийн тамирчдыг тэмцээн, уралдаанд явуулах төсөв гэж байдаггүй, хэдэн сэтгэлтэй эцэг, эх, хүмүүсийн сэтгэлээр л ганц нэг төрлийн УАШТ –нд оролцуулахаар хот руу явуулдаг гэсэн хариу өгсөн. Энэ байдал ялангуяа Баян Өлгий, Ховд, Дорнод зэрэг хол аймгуудын спортын нэг тулгамдсан асуудал болоод байгаа нь нууц биш ээ. Хөдөө орон нутгаас чадан ядан ирж тэмцээнд нэг л удаа оролцдог хүүхдүүд жилийн бэлтгэлтэй тэмцээний байнгын “нормтой” хотын хүүхдүүдэд ихэвчлэн ялагдаад буцдаг. Тэдгээр хүүхдүүд  “урмаа “ ийнхүү хугалуулаад “нутагтаа очоод тухайн спортоо орхидог нь гэм биш зан . Тэгэхээр спортын асуудал хариуцсан эрхэм сайд, түшмэд өсвөрийн тамирчдын энэ ялгаатай байдлыг харгалзан үзээд, ядаж л бүс нутгийн  тэмцээнийг явуулж баймаар санагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж