Дизайнер Peter Gronquist ямар нэгэн маш хошин юм хийж, амьд явахын утга учрыг брэнд гээч юмаар тєсєєлсєн хєєрхийлєлтэй загварын боолуудыг чєлєєлєхийг л хичээсэн гэдгээ нуугаагvй юм. Тэрээр алдартай брэндvvдийн таних тэмдэг бvхий хэт чамин хийцтэй буу, тэсрэх бємбєг, тэр битгий хэл цахилгаан хєрєє гээд ихэвчлэн эр хvний хэрэглэдэг эвдэж устгахад зориулсан зэвсгvvдийг эмэгтэйлэг намжраар “тордон” урлажээ. Магадгvй таны инээд хvрэх биш, харин ч бvр таалагдаж ч мэдэх юм. Ямартай ч мань уран бvтээлчийн цаад санааг ойлгоогvй загварын засаршгvй боолууд цаана чинь кинон дээр хvртэл Chanel-ийн гялалзсан эмблемтэй RPG бууг жvжигчиндээ бариулаад гvйлгэж байгаа сурагтай. Болохгvй юм юу байхав, гэвч эсгий хийх газар хvvхэд нохойн саад гэдэг байх аа. Тулааны талбарт брэндээр юугаа хийхэв дээ, нээрээ.