Буриадын ерөнхийлөгчийн тэмцээнээс зургаан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Буриадын ерөнхийлөгчийн тэмцээнээс зургаан медаль хүртлээ

Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид энэ сарын 26-28-нд ОХУ-ын Буриадын Улан-Үд хотод болсон  Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит 15 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцлоо. Оросын шилдгүүд олноор өрсөлдөж, 10 гаруй баг оролцсон тус тэмцээний 84 кг-д өрсөлдсөн ОУХМ Д.Түгждорж мөнгөн медаль хүртэж, П.Өнөрбат /66 кг/, Д.Цогтбаатар /55 кг/, Ч.Алтантулга /96 кг/, Н.Золбоо /96 кг/,  Ж.Чулуунбат /120 кг/ нарын таван тамирчин хүрэл медалийн эзэн болсон байна. Нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар Ц.Баярсайхан дасгалжуулагчтай манай тамирчид багийн дүнгээр зургадугаар байрт шалгарчээ. Сонирхуулахад, гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Б.Батзориг нарын чөлөөт бөхийн шигшээ багийн зургаан тамирчин дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлаган дор Япон улсад хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж