Обама болон Бритни Спирсийн блогийг эвдсэн хакер баригдав

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Обама болон Бритни Спирсийн блогийг эвдсэн хакер баригдав



Цагдаагийн газрын мэ­дээлс­нээр хакер залуу “Face­book” сүлжээ болон “Google” компанийн цахилгаан шуудан­гийн хайрцгуудад кибер дай­ралт хийснээ хүлээн зөв­шөөрчээ.  Гэхдээ тэрбээр энэ үйлдлээрээ мөнгө олох гэсэн оролдлого хийж байгаагүй гэдгийг цагдаагийнхан онцол­сон байна.


Хакер залуу “Twitter” сүлжээний удирдлагын кодыг эвдэлж чадсан нь түүнд энэхүү сүлжээг хэрэглэгчдийн блогийг устгах, эсвэл өөрчлөх, сайжруулах боломж олгосон аж. Үүнийхээ дараа тэрбээр тусгай блог нээж, түүндээ өөрийнхөө “нээлт”-ийг дүрслэн бичжээ. Мөн тэрбээр өөрийн хакерийн үйл ажиллагааныхаа тухай интернэт өдрийн тэмдэглэлдээ дэлгэрэнгүй өгүүлсэн байна.


Америкийн ерөнхийлөгч болон поп одын интернэт хуудсыг эвдсэн шалтгаанаа хакер залуу “Зүгээр л эрсдэлд дуртай” хэмээн цагдаагийн­ханд мэдүүлжээ. Одоо түүнд хоёр жил хүртэл шоронд суух аюул нүүрлэж байна.


Дашрамд сонирхуулахад, Барак Обама өнөөдрийн байдлаар “Twitter” сүлжээнд 3.3 сая, “MySpace”-т хоёр сая, “Facebook”-т 7.5 сая уншигчтай гэнэ. Үүнтэй харьцуулахад, Цагаан ордны “Facebook” дэх албан ёсны хуудас 500 мянган уншигчтай аж.

Цааш нь…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж