
Он гарсаар Монгол Улсад хэд хэдэн удаа газар хөдлөлт болсон юм. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд л гэхэд энэ сарын 3-ны 18.44 цагийн үед 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон бол энэ сарын 25-нд газар хөдлөлтийн станцын багажинд чичирхийллийн багажинд ирсэн мэдээгээр Дорноговь аймгийн Сайншанд сумаас 56 км газарт 08.48 цагт 3.6 магнитутын газар хөдөлсөн гээд хэд хэдэн тохиолдлууд бүртгэгдээд байна. Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар Улаанбаатарт 4 магнитутын чичирхийлэл болоход нийт орон сууцны 80 орчим хувь нь нурна гэсэн тооцоо байна. Энэ бүхнийг үндэслэн цаашид хэрхэх талаар Газар хөдлөлтийн төлөв байдал, болзошгүй аюул, авах арга хэмжээ” сэдэвт нээлттэй сонсголоор хэлэлцэх юм.
Л.ХАЛИУ