Балетын гоцлооч Ч.Ганчимэгийн “Гран Па” уран бүтээлийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Балетын гоцлооч Ч.Ганчимэгийн “Гран Па” уран бүтээлийн тоглолт болно

Дуурь, бүжгийн эрдмийн тетарын балетын гочлооч Ч.Ганчимэг уран бүтээлийн “Гран Па” тоглолтоо ирэх дөрөвдүгээр сарын 11-нд хийх гэж байна. Тэрбээр 2000 оноос эхлэн тус театрт ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд дэлхийд алдартай олон балетын гол дүрд тоглож байжээ. Балетчин Ч.Ганчимэг П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын Одетта, “Щелкунчик” балетын Маша, Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” балетын Мария, Л.Минкус “Дон Кихот” Китри, С.Прокофьев “Ромео Жулетта” балетын Жулетта, “Нойрсож буй гүнж” балетын Аврора, А.Адан “Жизель” балетын Жизель, сонгодог бүжгийн цомирлог, А.Адан “Корсар” балетын Мэдора, Д.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” балетын Хүүхэн, Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” балетын Урангоо, Р.Корсаков “Шехеразад” балетын Гульнара, Э.Чойдог “Чойжид дагина” балетын Дагина зэрэг дэлхийн болон сонгодог болон үндэсний бүжгийн жүжгүүдийн гол дүрүүдийг чадварлаг бүжиглэж, төрийн хүндэтгэлийн концертод олон удаа амжилттай оролцож байсныг онцлож байна. Мөн тэрбээр 2003, 2004, 2005 онд ОХУ, Турк, БНХАУ-д болсон “Монголын соёлын өдрүүд” болон 2005, 2007 онуудад Монгол улсад зохион байгуулсан “Алтан хараацай” бүжгийн наадамд амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлж байсан юм.
М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж