
Энэ удаагийн УАШТ-д 37 байгууллагын эрэгтэй 187, эмэгтэй 63 тамирчин хүч сорьсон байна. Ингээд тэмцээний 2010 оны улсын аварга боксчдоор Г.Ган-Эрдэнэ /48 кг/, Ж.Отгонбаяр /51 кг/, Э.Идэрхүү /54 кг/, Б.Жавхлан /57 кг/, З.Энхзориг /60 кг/, Б.Түвшинбат /64 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/, Ц.Мөнхчулуун /81 кг/, Б.Мөнхбаясгалан /91 кг/, Д.Идэрбат /+91 кг/ нар тус тус шалгарчээ. Самбо бөхийн ОУХМ Б.Мөнхбаясгалан боксын улсын аварга шалгарууулах тэмцээний 91 кг-д зодоглосон нь үзэгчдийн анхаарлыг татаж байлаа. Самбо, жүдо бөхийн төрөлд улсын аварга болж, байлдааны самбын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан тэрбээр энэ тэмцээнд өрсөлдөгчдөө ялж, алтан медаль хүртсэн юм. Боксын ихэнх шилдэг тамирчидыг эгнээндээ нэгтгэсэн “Хангарьд” клуб гурван алт, дөрвөн мөнгөн медаль хүртснээр багийн дүнгээр УАШТ-ийг тэргүүлж, ”Сүлд” спорт хороо удаалсан. Дотоодод зохиогдох хамгийн том тэмцээн ийнхүү өндөрлөсөн бол энэ жилийн хувьд боксчдын гол найдлага тавьж буй тэмцээн арваннэгдүгээр сард Гуанжоуд болох Азийн наадам юм.
Д.Долгор