Өнөөдөр 9.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Оюуны чадамж-хөгжлийн түлхүүр” сэдэвт Үндэсний технологийн форумд оролцож, үг хэлэх ажээ. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын шинэ байранд уг форум болж байгаа юм. Түүнчлэн өнөөдөр 11.00 цагаас “Газар хөдлөлтийн төлөв байдал, болзошгүй аюул, авах арга хэмжээ” сэдэвт нээлттэй сонсгол болох бөгөөд тус сонсголд Шадар сайд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Барилга, хот байгуулалтын сайд, ОБЕГ, Хотын захиргааны удирдлагууд болон бусад мэргэжлийн хүмүүс оролцох юм байна. Сонсгол “Иргэний танхимд” болно.
Б.Энх
Б.Энх