Улаан хисвний ёслолоор үндэсний хэв маягийг харуулав

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Улаан хисвний ёслолоор үндэсний хэв маягийг харуулав

Өнгөрсөн бямба гаригт  Улсын Драмын эрдмийн театрт өнгөрсөн оны шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза-2009” наадам долоо дахь жилдээ болж өнгөрлөө. Тус наадмын улаан хивсний ёслолд уран бүтээлчид үндэсний хэв маяг оруулсан, үдшийн даашинз, хослолоор гангарсан байв. Тэр дундаа жүжигчин Г.Эрдэнбилэг, У.Уранчимэг, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, жүжигчин Г.Урнаа, И.Одончимэг, Т.Бархүү, Ц.Төмөрбаатар, найруулагч Ч.Найдандорж, залуу жүжигчин Г.Отгонцэцэг, Т.Хулан, жүжигчин Д.Жаргалсайхан нар бусдаасаа ялгарч харагдаж байсан аж. Улаан хивсний ёслолд ийнхүү үндэсний хэв маяг, европ донжийг хослуулсан нь үнэхээр сайхан харагдаж байв.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж