Дэлхийн гар утасны зах зээлд тэргүүлэгч Финляндын “Nokia” корпораци мобайл браузерийн “Novarra” фирмийг худалдан авах болсон тухайгаа мэдэгдлээ. Зорилго нь, боломжийн хямд үнэтэй, зах зээлд их хэмжээгээр борлогддог дунд болон түүнээс доош зэргийн үзүүлэлттэй гар утасныхаа вэбийн хэрэгцээг сайжруулах гэнэ. “Novarra” фирм нь 100 гаруй ажилчинтай, хувийн эзэмшлийн компани бөгөөд чухам хэдий хэмжээний үнээр худалдан авах гэж буйгаа тэд мэдэгдсэнгүй. Юутай ч зургадугаар сар гэхэд гэрээ, хэлцэл эцсийн байдлаар дуусах ажээ.
2010 онд утасгүй интернэтийн хэрэглээ огцом өссөн бөгөөд үүрэн телефоны операторууд болон гар утас үйлдвэрлэгчид интернэт браузертаа ихээхэн анхаарал хандуулах болсон юм. Түүнчлэн “Opera”, “Myriad” зэрэг “Novarra”-гийн өрсөлдөгчид өөрсдийн программ хангамжийг үүрэн телефоны операторууд, гар утас үйлдвэрлэгчдэд зарж, борлуулах тал дээр мөн анхаарч байна.