“SBN” телевиз олон ангит кино бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

“SBN” телевиз олон ангит кино бүтээж байна

Монголын үндэсний олон нийтийн телевиз анх удаа “Хэцүү анги” хэмээх телевизийн олон ангит киног хийж, үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл “SBN” телевиз мөн адил “Сонголт” хэмээх 30 ангит киног бүтээж байгаа гэнэ. Тус кинонд дуучин Ч.Одноо, жүжигчин Б.Батзаяа болон тус телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч нар тогложээ. Харин найруулагчаар “SBN” телевизийн ерөнхий найруулагч Д.Гансүх ажиллаж байна. “Сонголт” олон ангит кино нь дөрөвдүгээр сараас эхлэн үзэгчдийн хүртээл болох юм байна.
М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж