Бэрх цагт цөлх ухаан төрдөг гэж ярьдаг. Цаг хэцүү болоход хүний ухаан сийрэг болдог гэсэн үг л дээ. Өнөө цагийн хөгжилдөө хүрэхийн тулд япончууд борви бохиролгүй ажилласнаас гадна тархиа ширгэтэл ухаан зарж байж хэцүү цагийг давсан гэдэг. Тэдэнд манайхтай адил газрын хэвлий дэх арвин баялаг гэж байсангүй. Дайнд ялагдсан тэдэнд туслах гэж хэн гар сунгах вэ дээ. Гэвч япончууд ашиггүй дайнаас болж дайсан болсон холбоотнуудын өмнө бууж өгсөн болохоос хувь заяаны сорилтын өмнө бууж өгөөгүй билээ. Өнгөц харахад ёс уламжлалдаа дэндүү баригдсан мэт ард түмнийхээ сэтгэлгээг өөрчилж бусдын сонирхож дурладаг бүхнийг ойлгож мэдрэхэд сургасан нь дайны дараахь Японы засаг төрийнхний цөлх ухаан биш гэж үү. Тэд чухам ийм замаар л өөрийн орны хөгжилд амин чухал хэрэгтэй байсан барууны зах зээлийг олзолж чадсан юм. Тэд зөвхөн будаагаа тариад л сумогоо барилдаад ямар нэг аз завшааныг хүлээгээд байсангүй, харин хамгийн ирээдүйтэй зах зээлийг эзэлсэн үйлдвэрлэгч болсон учраас л хөгжилд хүрсэн. Орчин үеийн хамгийн эрэлт хэрэгцээтэй бараа болгоны аль нэг нь Японых байдаг учраас магадгүй тэдний үндэсний бөх нь олон улсын хэмжээнд сонирхогддог, урлаг соёл, өв уламжлал нь дэлхийн хэмжээнд хүртээл болдог ч биз.
Шинэ зууны босго давсан ч төдий л өөрчлөгдөөгүй өөрсдийнхөө амьдралын хэмнэлийг харьцуулаад харахад өдөр шөнө шиг юм аа, хөөрхий. Аз гэх үү эз гэх үү, ХХ зуун бидэнд тийм ч хэрцгий хандаагүй нь үнэн. Дайны дараа Япон орон ганцаардаж байх тэр үед бидэнд хойд, урд хөршүүд ч бас тодорхой хугацаанд тусалж байлаа.
Гэрч нь болох олон барилга байгууламж нийслэлээр л нэг байна. Социалист лагерь сүйрэн унаж “зүүн чиглэлийн” туслалцаа хангамжаасаа саллаа даа гэж байтал ашгүй амны хишгээр болсон уу, ардчиллын буян байсан уу барууны хандивлагчид гарч ирж аминд орсон. Ингээд бодохоор бид ямар ч байсан зовох цагт танигдах нөхөртэй гэж итгэж найдсаар даруй 70 магадгүй 80 жил болж байгаа хэрэг.
Сүүл үеийн анд нөхөд болох барууны хандивлагчдын тусламжийг хүртэх боломжийг нээсэн ардчилсан тодотголтойгоор бид 20 жил явж ирлээ. Энэ хугацаанд олон зүйл шинээр бий болсныг нэг нь даяаршсан ашиг сонирхол юм. Энэ бидэнд ямар хамаатай юм гэж үү? Харин ч хамгаас илүү хамаатай. Яг үнэндээ бол бидний Монгол Улс нэг хэсэгтээ дэлхий ертөнцийг хоёр хуваагаад байсан Хүйтэн дайны ачаар ч гэх үү бачаар ч гэх үү ийнхүү туслалцаа авч байсан хэрэг. Өөрөөр хэлбэл хоёр лагерьт хуваагдсан томоохон гүрнүүдийн улстөрийн тэтгэлэг л аваад байсан болж таарч байгаа юм. Одоо нөгөө даяаршсан ашиг сонирхол гэдэг зүйл бидэнд дахин иймэрхүү боломжийг олгох нь юу л бол. Европын холбоо гишүүн орон Гректээ хэрхэн хатуурхаж байгааг хар л даа. Одоо улстөрийн тэтгэлэг гэхээс илүү үндэстэн дамнасан бизнесийн ашиг сонирхол л бидний өмнө санал болж ирэх болов уу. Тэгэхдээ энэ нь томоохон гүрнүүдийн төрийн бодлогоор дэмжигдсэн байх нь элбэг гээч. Түрүүчээс нь манайхан амсч эхэлж байгаа, хэлэхгүй л байгаа болохоос…
Нэг үгээр хэлбэл бидэнд цөлх ухаан гаргах бэрх цаг ирж байна. Гэтэл өнөө цагийн удирдагчдаас маань цөлх ухаан гарах янз байна уу. Толгой нэртэй газар болгоноо ухаад байхаар баялаг олдоод байх янзтай болоод ирмэгц манайхны гаргаж байгаа аашийг яах вэ? Нэг улс оронд байх нь бүү хэл нэг дор сууж чадахгүй болтлоо бие биедээ томорцгоож аль хэдийнэ амбан захирагч нар болцгоосон байх юм. Нөгөө эрдэс баялгийн эзэн нь ард түмэн гээд байсан яалаа… Хэдхэн хүний ашиг сонирхол л бүхнийг шийдэж байх шиг харагдах болсныг хэн яаж тайлбарлах гэж байгаа юм бол?
Эрх биш эзэнтэй газар шүү гэж гэрийнхээ бууриар нутгаа тамгалан нүүж сууж, босч тэмцэж ирсэн ард олны үнэ цэнэ гэж одоо байхаа больсон бололтой. Ийм л үнэ цэнэгүй болчихоод байгаа ард түмэнд уг нь чамгүй л амны хишиг заяасан ч буян болоод ирсэн нь үнэхээр бага. Оюутолгойгоос арай л гэж “салгасан” мөнгийг хишиг болгон тарааж байна гэх сургаар хахир хүйтэнд хайрагдан хар үүрээр босч эрүү ам нь эвлэж ядан дагжих хөгшдийн таван жилийн хүлээлт ердөө л 70 хүрэхгүй ам.доллар байсан шүү дээ. Тэгээд энэ маягаар цаашид хэчнээн баялгийг яаж хуваах бол гэхээс жихүүдэс төрнө.
Олон толгойн баялгаас олз хуваалцах болоод ирмэгц л онцгой ухаантнууд мянга мянгаараа төрөх юм гээч. Даанч хэрэг болох ухаан нь хэр олон байна вэ. Их л сайн тунгааж боддог юм байх гэхээр үгүй. Байсгээд л ийм ч юм нь болохоо байсан, тэр нь ч таарахаа байсан гэж буцаадаг болж. Бодлого тодорхойлоорой гэж цалин өгсөн төрөөр даажигнаж байгаа бололтой юм.
Төр ч гэж төр л байна даа хөөрхий. Хаанахын ямар жишиг дагахаараа бизнесмэн л бол төрийн алба хаачихаж дөнгөнө гэсэн ойлголттой болчихсон юм бүү мэд. Төр хамгийн муу менежер, дээр нь зах зээлдээ бид чинь “тиинэжер” /нас биед хүрээгүй/ гэж ирээд л өөрсдийгөө баахан муулж, тэгээд сайжруулахын тулд “бизнес” төртэй болж байгаа юм байх.
Тэгвэл бизнесийн сонгодог давуу чанарыг хэзээ энэ төр засгаас чинь олж харах вэ? Хурд гэж юм алга, шийд гаргах гэж сунайсан урт хүлээлт үүсгэнэ. Үр дүнгийн тухай үлгэр шиг яриагаар эхэлснээ сүүлдээ санаатай ч хийгээд байгаа юм шиг цаг хугацааны уртад замхруулж хаях жишээтэй.
Үр ашгийн талаар бүр ярилтгүй. Өнөөг хүртэл “Бороо гоулд”-д алдсан ашгаас эхлээд төсвөөс элдэв төлбөрт шавхсан олон тэрбумын алдагдлыг нөхчихөөр үр ашигтай ямар ажил хийв ээ? Төрийн баялгийн хувьцаа эзэмшигчид гэж хэлж болох татвар төлөгчдийн орлого буурснаас биш нэмэгдсэнгүй.
Өрсөлдөх чадвар гэж манай энэ “бизнес” төрд ер нь байна уу? Өрсөлдөх чадвар гэдэг хийж байгаа ажлаа хэмжиж чаддаг байхаас эхэлдэг гэнэ лээ. Тэгэхэд наад зах нь хүнийхээ тоог гаргаж чадахгүй мунгинаж “бүртгүүлбэл мөнгө өгье” гэсхийгээд л. Өрсөлдөх биш арсалдах чадвар бол харин гайгүй хөгжсөн шиг байгаа юм. Даанч тэр нь тус болохоор бага.
Ийм л төртэй хэсэг явах нь ээ. Манай удирдагчид Азид ардчиллыг мандуулсан орны лидерүүд гэж баахан “пи-ар” хийн 20 жил явсан. Одоо ч энэ янзаараа явах санаатай байдаг бололтой. Тэгвэл далан мянгахан төгрөгт хормой нь чичирч дуу нь сааралтаж байгаа ядруухан ард түмэн Эрхэмсэг та бүгдийн энэ цагийн имиж болсон байна шүү, эрх ямба хоёр нь дэндсэн дээдсүүд минь. Бодох юм байна уу.
Та нарын урагшгүй амлалт, урамгүй ухаанаас болж олон түмэн ч хэцүүхэн болох нь. Олгойтой шар тос “өвөртөлчихсөн” хэдэн бор толгойн үүцийг задлахыг нь хүлээсээр хэдэн жил болохыг хэлэх зоригтон алга. Тэгээд ч иймэрхүү хүлээлтдээ хүлүүлсэн энэ ард түмэн хэрхэн хөгжихийг хэлж өгөх ухаантан ч байхгүй бололтой.

М.Наст