Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү өөрийн “Audi-4” машиндаа их хайртай гэнэ. Хар өнгийн “Audi-4” машин нь түүний хоёр жилийн хугацаанд гурав дахь удаагаа сольсон машин нь аж. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Москва замын осол гаргахгүй явахад хэцүү хот. Би бүр таван удаа шүргэлцсэн. Гэхдээ үүнээс болж машинаа сольдог юм биш. Зүгээр л ойр ойрхон солих ёстой гэж боддог” хэмээн хэлжээ. Түүнийг “Народниы артист” тэмцээнд оролцсоных нь дараа машин нь хүртэл “од” болсон гэнэ. Түүнийг тэмцээндээ оролцсоны дараа гэрийнхээ гадаа машинаа тавихад цонхыг нь хагалан дотор нь байсан авч болох бүх зүйлийг нь хулгайлсан. Үүнээс хойш Б.Амархүү машиндаа ихээхэн анхаарал хандуулах болсон байна.
М.Анир