“Х-Түц” хамтлагийн алаг нүдэн Одноог танихгүй хүн байхгүй ээ. Жүжигчин И.Одончимэг хамтлагийнхаа залуу жүжигчин Т.Бархүүтэй гэр бүл болсон. Өөрөөсөө 14 насаар дүү залуутай гэр бүл болсон жүжигчин бүсгүй өчигдөр “Гэгээн муза-2009” наадмаас “Оны шилдэг драмын эмэгтэй жүжигчин” номинацийн эзэн болсон. Тус номинацийг шалгаруулах үед жүжигчин Т.Бархүү хөтлөгч хийж байсан бөгөөд аргагүй эхнэр нь ялсанд сэтгэл нь хөөрч “wow” хэмээн тайзнаас чанга дуугаар орилж “Тийм ээ, Оны шилдэг эмэгтэй жүжигчин номинацийн эзнээр Ишдоржийн Одончимэг шалгарлаа” гэдэг үгийг дахин дахин хэлсээр байв. Үзэгчид Т.Бархүүг “Эхнэр нь шагналыг эзэн болоход сэтгэлийн хөөрлөө барьж дийлсэнгүй бололтой” хэмээн ярьж байв.
М.АНИР
Холбоотой мэдээ