Олон улсын сансрын станцын зүг хөөрөх “Discovery” сансрын хөлөг ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эх дэлхийгээс хөөрөх болсон талаар мэдэгдлээ. NASA-гийн мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр уг хөлөг сансарч хөөрч, даалгавар биелүүлэхэд бэлэн болсон гэнэ. “Discovery” хөлөг орон нутгийн цагаар 06:21 цагт эх дэлхийгээс хөөрөх бөгөөд 13 хоногийн турш сансарт байж, найман тонн жинтэй тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай зүйлсийг Олон улсын сансрын станцад хүргэх ажээ.
С.Цэлмэг