Лампард дөрвөн гоол оруулж, “Челси” 7:1-ээр өрсөлдөгчөө бут ниргэв

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Лампард дөрвөн гоол оруулж, “Челси” 7:1-ээр өрсөлдөгчөө бут ниргэв











Өнгөрсөн шөнө Английн хөлбөмбөгийн ногоон талбайд болсон
Премьер лигийн “Челси” болон “Астон Вилла” нарын тоглолт
үнэхээр ярих зүйл ихтэй болж өнгөрлөө. Сүүлийн үед гэмтэл, бэртэлд ихээхэн өртөж буй Лондонгийн “Цэнхрүүд” лигийн хүчтэй өрсөлдөгчөө 7:1-ээр бут ниргэснээр форм сайтай байгаагаа
харуулж, ирэх долоо хоногт “МанЮ”-тай хийх тулааны
өмнө томоохон ялалт байгууллаа.
Тэд м
өн хэдхэн хоногийн өмнө “Портсмут”-ыг 5:0-ээр
буулган авсан билээ.

Тоглолтын туршид
Фрэнк Лампард д
өрвөн гоол /15’ 44’ 62’ 90+1’/ оруулснаас хоёрыг нь торгуулийн цохилтоор
оруулжээ. Тэрбээр ийнх
үү “Цэнхрүүд”-ийн төлөө 151 дэх гоолоо оруулж, тус клубын түүхэнд бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын
жагсаалтын гуравдугаарт бичигдэх болов.
Лампардаас гадна Флоран Малуда дубль хийж, Калу мөн өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан бол “Астон
Вилла”-гийн
довтлогч Жон
Карью 29 дэх минутад Петр Чехийн хаалганд нэр т
өрийн гоолыг оруулж амжсан байна. “Челси” ийнхүү 10 тоглолтод дараалан
ялагдал х
үлээгээгүй байсан “Астон Вилла”-гийн амжилтыг эцэслэсэн юм.

Мөн өчигдөр лигийг тэргүүлэгч “Манчестер Юнайтед” “Болтон Вандерерс”-ийн талбайд зочилж, 4:0 харьцаатай
буулган авчээ. “МанЮ”-гийн мэргэн бууч Уейн Р
үүни болон Английн шигшээ
багийн ахлагч Рио Фердинанд
нар
багахан хэмжээний гэмтэлтэй, дээр нь Сэр Алекс ирэх мягмар гаригт болох
Аваргуудын лигийн ш
өвгийн наймын “Баейрн
Мюнхен”-тэй хийх тулаанд тоглогчдоо н
өөж, тэднийг талбайд гаргаагүй юм. Тэд 72 оноотой
Премьер лигийн х
үснэгтийг тэргүүлж байгаа бол “Цэнхрүүд” тэднээс нэг онооны зөрүүтэй удаалж байна.

Өчигдөр болсон тоглолтын дүн:

“Бирмингхэм” 1:1
“Арсенал”
“Болтон” 0:4 “Манчестер Юнайтед”
“Челси” 7:1 “Астон Вилла”
“Халл Сити” 2:0 “Фулхэм”
“Тоттенхэм” 2:0 “Портсмут
“Уэст Хэм” 0:1 “Стоук Сити”
“Вулверхэмптон” 0:0 “Эвертон”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж