мэргэжлийн боксчин Понгсаклек Вонжонгкам өчигдөр Японы тамирчин Коки
Камедаг буулган авснаар WBC-гийн
хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авлаа. Шүүх бүрэлдэхүүнд багтсан шүүгч нараас нь хоёр нь 116:112 ба 115:112 оноогоор Понгсаклект ялалт өгсөн бол нэг шүүгч 114:114 гэсэн оноо өгчээ. Понгсаклек анх 2001 оны гуравдугаар сард WBC-гийн хөнгөн жингийн дэлхийн аварга
болж, улмаар 17 тулаанд дараалан ялалт байгуулж, аваргын бүсээ амжилттай хамгаалсан юм. Гэвч 2007 оны долдугаар сард тэрбээр Японы тулаанч Дайсүкэ Найтод ялагдаж, аваргын бүсээ алджээ. Понгсаклек Камедагийн эсрэг хийсэн
тулаанд техник сайтай, маш тайван тоглож, ялалт байгуулснаар мэргэжлийн боксын
рингэнд 75 дахь ялалтаа авсан байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд ердөө гурван удаа ялагдсан бөгөөд нэг удаад нь тэнцэж
байжээ.
С.Цэлмэг