Венесуэлийн хүчнийхэн мэдээлийн Globovision теле сувгийн эзэн Гильермо Сулоагийг (Guillermo Zuloaga) эхнэрийн хамт хувийн онгоцоор Карибийн Бонайра аралд амрахаар явах гэж байхад нь Фалькон мужийн нисэх буудалд саатуулсан тухай Associated Press дамжууллаа. Эрх баригчид түүнийг засаг төрөө худлаа шүүмжлэн төрийн тэргүүнийг доромжилсон хэргээр саатуулсан гэж тайлбарлав.
Сулоага тус орны Ерөнхийлөгч Уго Чавесийг илээр шүүмжилдэг. Ерөнхийлөгч Чавес түүний телевизийг “эх орны дайсан” гэж нэг биш удаа нэрлэн хаана гэж амласан юм. Хэрэв Сулоага гэм буруутай гэж тооцогдвол таван жил хүртэл хорих ялаар шийтгүүлж магадгүй. Энэ сувгийн эсрэг эрх баригчид хэд хэдэн хэрэг тулгасан байгаа. Эрх баригчид сувгийн гол хувьцаа эзэмшигч ерөнхийлөгч Сулоага Венесуэлиас зугтах гэж байна хэмээн айсан бололтой. Удалгүй түүнээс улс орноосоо явахгүй гэсэн ам өчгийг аваад сулласан байна. Харин Сулоага гэмт хэрэгтэн биш учир зайлах гээгүй гэж мэдэгджээ. Түүнийг саатуулсан нь тус оронд авторитар дэглэм тогтож байгаагийн гэрч гэж сөрөг хүчнийхэн Чавесыг шүүмжилсэн байна.