Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 28

Гуравдугаар 28-ны баярууд

Христийн шашинтнууд Дал модны гэх ням гаригийг тэмдэглэдэг. Ертөнцийн эзэн Иерусалимд орж ирсэн Дал модны ням гаригийг Их мацгийн зургаа дахь ням гаригт буюу Улаан өндөгний баяраас долоо хоногийн өмнө сүсэгтнүүд тэмдэглэдэг ажээ. Ромын эзэнт улсын эрхшээлд байсан еврейн ард түмэн Ертөнцийн эзнийг амилуулж, еврейчүүдийг улс төрийн эрх чөлөөнд хөтлөх 5000 мянган хүнийг талхаар тэжээнэ гэж хүсэн хүлээж байсан учир Исусийг дал модны мөчир барин угтсан гэдэг. Иерусалимын гудамжинд байсан хүмүүсээс ганцхан нь л Исус л хүнийг хадан гэрээс нь тэнгэрт, боолоос нь дор нүглээс аварна гэдгийг мэдэж байсан гэнэ.

Энэтхэгийн Махавир Жаянти баяр. Жайнизмын шашныг үндэслэгч Махавирын (Mahavir Jayanti) төрсөн өдрийг жайнистууд тэмдэглэдэг. Дигамбарууд гэх энэ шашны урсгалынхан Махавирыг МЭӨ 615 онд төрсөн гэх ба Швтамбарууд гэх цагаан өмсгөлтнүүдийн урсгалыг МЭӨ 599 онд Вайшали хотын ойролцоо амьдарч байхдаа бий болгосон гэдэг. Махавирын эцэг нь язгууртны кшатрийн овгийнх, эх нь личхавер омгийн нөлөө бүхий гэр бүлээс гаралтай гэдэг. Махавир 30 насандаа хөрөнгөө тараагаад 12 жил даяанчлан бясалгал үйлджээ. Тэрээр 43 насандаа сэтгэл санааны дарамтаас бүрэн чөлөөлөгдөн төгс ялагч болсон гэнэ. Гучин жилийн турш өөрийн номнолыг Ганг орчмын нутгуудад номлоод 72 насандаа хоол унднаас татгалзан ертөнцийг орхисон ажээ.

Скандинавын орнууд VIII, IX зууны Дани, Шведын домогт хаадын нэг Рагнер Лодброкын  (Ragnar Lodbrock) өдрийг тэмдэглэдэг. Домгоор тэрээр үргэлж шинэ адал явдал хайдаг нэгэн байжээ. Тэрээр 845 онд баруун Францыг тонон Парисыг эзлээд ихээхэн барьцаа нэхэж явжээ. Өнөөгийн энэ баярыг тэмдэглэгчид түүний түрэмгийлэлийг нь биш эр зоригийг нь үнэлэн хундага өргөцгөөдөг ажээ.

Өдрийн ишлэл

“Бурханд итгэдэг. Гэхдээ коньякийг илүүд үзнэ”
(Орос, Зөвлөлтийн зохиолч Алексей Максимович Горький 1868 оны гуравдугаар сарын 28-нд төржээ)

Бусад ишлэл

“Их нүгэл үйлдсэн хүмүүс үргэлж ухаантай байдаг”
“Хүн авсан бүгдийн төлбөрөө өөрөөрөө хийдэг”
“Худал хэлж чадах нь өндөр таашаал юм”
“Амьдралын үе бүрт нь өөрийн дарангуйлагч байдаг”
“Надад байгаа сайн сайхан бүр нь номын буян билээ”

Үйл явдал

1658 он. 352 жилийн өмнө Африкийн боолчлолын эмгэнэл эхэлжээ. XV, XVI зуунд европчууд Африкт нэвтрэн эзэмшиж эхлэв. Үүнд португаличууд болон испаничууд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэднийг дагаад Голланд, Испани, Дани, Франц, Англи, Герман тийшээ хошуурлаа. 1658 оны энэ өдөр Голландын Ост-Энэтхэгийн компанийн “Амерсфорт” нэртэй хар арьст боолчууд ачсан далбаат онгоц Тайбл-Бей боомтод зангуугаа хаясан байна. Боолчуудаас дөнгөж 174 хүн л Өмнөд Африкийн европчуудын колонид амьд хүргэгдэн ирсэн байна. Тэднээс 38 эрэгтэй, 37 эмэгтэйг колонид үлдээн 21 эрэгтэй 22 эмэгтэйг компанийн хөдөө аж ахуйн ажилд илгээжээ. Үлдсэн боолчуудыг нь удалгүй Ява руу илгээсэн байв. Үүнээс хоёр сарын өмнө голландчууд Анголаас Бразили руу зөөж явсан 250 боолыг португаличуудаас булаан авсан байв. Ийм маягаар Африкийн боолчлол үүсчээ.

1709 он. Немцийн алхимич Иоганн Бетгер Саксоны Августын тамгын газар шаазан хийх туршилтынхаа эцсийн бичлэгийг дамжуулан өгчээ. Алхимик Дрезден хотын хавиаас авч байсан хиймэл үс буддаг “шороо” нь одоо саксоны буюу мейсоны шаазан гэж алдаршсан бүтээгдэхүүн бэлтгэх шилдэг материал гэдгийг тогтоож өгсөн байна. Энэ шороо зундад улсад нууцалж байсан каолины шаазангийн материалаас ч тэр илүү чанартай нь хожим тогтоогджээ.

1837 он. Хүн амаараа Нью-Йорк, Лос-Анжелос хоёрын дараа ордог Америкийн гурав дахь том хотыг үндэслэжээ. Иллинойс мужийн Мичиган нуурын баруун өмнөд хэсэгт орших Чикагогийн хүн ам  350-4000 болтлоо өссөн байв. Хотын гол дурсгал нь 1871 оны их түймрээс бүтэн үлдсэн Ус худгийн цамхаг юм. Өдгөө тус хот Америкийн санхүүгийн хоёр дахь төв, Хойд Америкийн тээврийн гол зангилаа юм. Хотын ер бусын хуульд унтлагын пижам өмсөөд загас барих, дуурь үзэхдээ франц пудельтэй очихыг  хориглосон байдаг юм.

1939 он. Энэ өдөр Мадрид хот буулт хийснээр Испанийн иргэний дайн дуусч генрал Франкогийн дэглэм тогтжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж