Жүжигчин Д.Ганцэцэг нярайлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Жүжигчин Д.Ганцэцэг нярайлжээ

Драмын эрдмийн театрын “алаг нүдэн” жүжигчин Д.Ганцэцэг нэг хэсэг уран бүтээлийн завсарлага аваад байгаа билээ. Цаанаа л нэг аальгүй, сэргэлэн төрхтэй жүжигчин бүсгүй хоёр дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа аж. Тэрбээр тун удахгүй уран бүтээлдээ эргэн ирэх гэнэ. Драмын эрдмийн театрын залуу найруулагч, жүжигчин Н.Наранбаатар буюу Пара шинэ жүжгийнхээ гол дүрд Д.Ганцэцэгийг тоглуулах санал тавьжээ.  Ямартай ч тун удахгүй жүжигчин Д.Ганцэцэг шинэ жүжгээрээ фэнүүдтэйгээ уулзах нь ээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж