Японы “Toyota Motor” компанийн “Prius” хайбрид автомашин гуравдугаар сард хамгийн их зарагдлаа. Ийнхүү хамгийн сайн зарагдсан машины жагсаалтыг 11-дэх сардаа тэргүүлж байна. Байгальд ээлтэй бөгөөд Засгийн газраас татварын хөнгөлөлт үзүүлж байгаа тул хэрэглэгчид тус машиныг илүү сонгож байна.
Зураг: “Toyota Prius”
“Toyota Motor” компанийн “Prius” загвар нь 1997 оноос үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд одоо гуравдахь үеийн загвар нь гараад байгаа юм. Цахилгаан-бензин хөдөлгүүртэй хамгийн сайн хайбрид машин гэж тооцогдож байгаа тус машин дэлхий даяар 1.7 сая ширхэг зарагдаад байна. Энэ машин Японд маш их эрэлттэй байгаа бөгөөд машин авах захиалга өгснөөсөө хойш зургаан сар хүртэл хүлээхээр эрэлттэй байна.
Зураг: “Honda Fit”
Өрсөлдөгч “Honda Motor” компаний түлшинд хэмнэлттэй “FIT” загвар борлуулалтаараа гуравдугаар сард хоёрдугаар байранд орсон байна.
Т.Бадрах