Архангай аймгийн ИТХ-аас Засаг даргаа томилно

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Архангай аймгийн ИТХ-аас Засаг даргаа томилно

Өнгөрсөн баасан гаригийн орой хуралдсан МАХН-ын удирдах зөвлөлийн хурлаар хоёр аймгийн намын даргыг ажлаас нь чөлөөлсөн тухай бид мэдээлсэн. Удирдах зөвлөлийн гишүүдийн хэлж байгаагаар бол тухайн намын хороод дээр ямар нэг зөрчил гараагүй, харин намын хорооны дарга нар өөрсдөө сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Тодруулбал, Архангай аймгийн Засаг дарга бөгөөд МАХН-ын хорооны дарга н.Цэдэндамбаа шинэ төсөл дээр ажиллахаар шилжиж байгаа, харин Өмнөговь аймгийн МАХН-ын хорооны дарга, “Сити такси” компанийн захирал Ц.Сүхбаатар ар гэр нь хотод байдаг, хот хөдөө хоёрын дунд явж ажилладаг учраас намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. МАХН-ын Удирдах зөвлөл тэдний хүсэлтийг хүлээж авсан учраас одоо Өмнөгөвь, Архангай аймгийн МАХН-ын хороод шинэ даргаа сонгох ажилтай болоод байна. Мөн Архангай аймгийн Иргэдийн хурал ойрын үед хуралдаж, аймгийн Засаг даргад томилуулах хүнээ нэр дэвшүүлэн Ерөнхий сайдаар батламжлуулахаар илгээх юм.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж