“Rolls Royce Phantom” буйдан боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

“Rolls Royce Phantom” буйдан боллоо

“Rolls Royce Phantom”-ын багааж, дугуйтай буйдан таны гэрт байвал ямар вэ? Бас л сонирхолтой байх даа. Багааж нь шүүгээний үүрэг гүйцэтгэнэ. Гялалзсан хар “Rolls Royce Phantom” загварын буйданг арын улаан гэрэл нь чимж өгнө. Хэдийгээр “Rolls Royce Phantom” унаад замаар давхихгүй ч гэртээ жолоодогч гэдгээ харуулах шилдэг буйдан гэж зохион бүтээгчид нь тайлбарлаж байна. Буйдангийн үнэ 5500 ам.доллар ажээ. Дундаж хүмүүст энэ нь чанга үнэ ч гэсэн Rolls Royce-д хорхойсдог эрчүүдэд гэртээ хүртэл дуртай машинаа “унах” ховор боломж бололтой.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж