Өнгөрсөн долоо хоногт дээд зэрэглэлийн тавилга үйлдвэрлэдэг “Jado Steel” компани чамин тансаг алтан ор хийснээ танилцуулсан байна. 24 каратын алтаар бүрж, Swarowski-ийн болор шигтгээгээр чимэглэсэн энэ дээд зэргийн тансаг ор нь зүгээр ч нэг унтах зориулалттай биш аж. Орчин үеийн дэвшилтэт технологийг ч марталгүйгээр DVD/Blu-ray тоглуулагч, BOSE дууны систем, интернэт холболт, Pioneer PDP LX-5080W гэх цөөхөн тоогоор хийсэн үнэтэй телевизорийг алтан оронд суурилуулсан байна. Цөөхөн тоогоор хийсэн энэхүү тансаг орны үнэ 676550 ам.доллар гэнэ.
Ж.Нил