Н.Жанцанноров “Б.Мөнхболд миний шавь, аав Г.Бирваа нь миний багш”

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Н.Жанцанноров “Б.Мөнхболд миний шавь, аав Г.Бирваа нь миний багш”

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин , хөгжмийн зохиолч Н.Жанцанноров өчигдөр “Гэгээн муза- 2009” наадамд оролцож, шилдэг жүжгийн хөгжим бичсэн хөгжмийн зохиолч хэн болохыг тодруулсан торгон агшинд “Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын аав Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Г.Бирваа гуай миний багш, харин Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд миний шавь юм. “Гэгээн муза” хэмээх театр урлагийн энэхүү мэргэжлийн наадмаас Б.Мөнхболдыгоо “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн хөгжмөөр шилдэг хөгжмийн зохиолч хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэнд туйлын баяртай байна. Миний бие энэхүү наадмаас бас шилдэг хөгжмийн зохиолч гэх шагналыг хэдэн жилийн өмнө хүртэж байсан удаатай. Тэр үед миний сэтгэл төрийн шагнал хүртэхээс илүүтэй догдолж байсныг би тодхон саналаа. Учир юунд оршсон бэ гэхээр “Гэгээн муза” наадмыг мэргэжлийн шүүлтүүрээр шүүдэг болохоор хамгийн үнэн зөв, бас үнэ цэнэтэй наадам байдаг юм аа” гэж тодотгосон юм.
Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж