Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд энэхүү наадмын шалгаруулалтын тухай хэлэхдээ “Гэгээн муза-2009” наадамд олон сайхан энэ тэнцүүхэн, сор болсон бүтээл ирж, түүнээс шилдгийн шилдгийг шалгаруулахад шүүгчид бидний хувьд маш хүнд байлаа. Гэлээ гэхдээ хамгийн олон номинациар “Парисын дарь эхийн сүм” дуулалт жүжиг “Гран при” шагналыг уран бүтээлчиддээ авчирлаа. Энэхүү уран бүтээлийн хойноос зуузай холбон нэхэж байсан бүтээл бол Улсын драмын эрдмийн театрын найруулагч Л.Найдандоржийн найруулсан “Х-ТҮЦ” хамтлагийн уран бүтээлчдийн тоглосон “Аянгын бороо” жүжиг нэхэл хатуутай орж ирсэн шүү” гэдгийг хэлэхэд таатай байна хэмээн тодотгосон юм. Дундад зууны үед хамаарах энэхүү дэлхийн сонгодог бүтээл хэдийгээр эзэддээ “Гэгээн муза-2009” наадмын Гран при шагналд хүргээгүй ч драмын төрөлд өрсөлдсөн бүтээлүүдээсээ онцгойрч, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг туслах дүр, шилдэг хувцасны зураач зэрэг хэд, хэдэн номинацийг эзэддээ авчирсныг хэлэхэд таатай байна.
Г.Дарь