Ерөнхийлөгч Обама энэ гэрээг сүүлийн хорин жилд байгуулагдсан зэвсгийн хяналтын хамгийн цогц хяналтын гэрээ болж чадлаа гэж үнэлсэн. “Энэ гэрээг байгуулснаар дэлхий дээр хамгийн их цөмийн зэвсгийн нөөцтэй хоёр том гүрэн болох АНУ, Орос хоёр аль чиглэлд зогсож байгаа дохиог тод томруун өглөө. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний үүргээ баримталснаар бид эдгээр зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх, бусад улс үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан” гэж Вашингтоноос мэдэгдсэн.
Ерөнхийлөгч Медведэв Оросын Интерфакс мэдээлийн агентлагт “энэ гэрээ манай хоёр улсын ашиг сонирхлыг тэнцвэржүүлсэн” гэж ярьсан байна. Гэрээ хүчин төгөлдөр болохын тулд АНУ-ын Сенат, Оросын Думаар соёрхон батлагдах ёстой. Одоогоор АНУ-ыг ойролцоогоор 2,000 гаруй стратегийн цөмийн зэвсэгтэй гэж үздэг бол Оросыг 2,500 гаруй цөмийн зэвсэгтэй гэж тооцдог.
Т.Санаа
Бичлэг үзэх…