Энэ жил хөгжингүй орнуудын экспорт 7,5 хувиар өсөх ба дэлхийн бусад улс орнуудын экспорт 11 орчим хувиар өсөх хандлагатай байна гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ дэлхий даяар үйлдвэрлэгчид өөрсдийн хүчин чадлаасаа доогуур түвшинд ажиллаж байгаа нь сэргэлтийг удаашруулж магадгүй гэсэн болгоомжлол бас байгаа. Өөр нэг эрсдэл бол ажилгүйдэл бөгөөд 2010 онд олон оронд ажилгүйдлийн түвшин хэвээр үргэлжилж магадгүй гэж ДХБ анхаарууллаа. Дэлхийн худалдааны өөрчлөлтийг тооцохдоо ДХБ жингийн хэмжүүр ашигладаг бөгөөд энэ нь валютын ханшны хэлбэлзэлд автдаггүй тул үнэн зөв дүн гаргахад тусалдаг. Доллараар тооцоолбол 2009 онд дэлхийн бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ 23 хувиар буурч 12.15 триллион ам.доллар болсон. Харин үйлчилгээний экспорт 13 хувиар буурч 3.31 триллион ам.доллар болсон. Энэ жил 1983 оноос хойш анх удаагаа хоёр жил дараалан дэлхийн үйлчилгээний худалдаа буурч байгаа юм.
Т.Бадрах