Монголын хоккейчид “Challenge Cup”-т оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

Монголын хоккейчид “Challenge Cup”-т оролцоно

Энэ сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 4-ний хооронд Тайванийн нийслэл Тайпей хотноо болох IHF буюу Олон улсын хоккейн холбооны Ази тивийн “Challenge Cup” тэмцээнд оролцохоор 17 хүний бүрэлдэхүүнтэй Монголын хоккейчид Тайванийг зорих гэж байна. Гурав дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээнд Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Макао, Энэтхэг, Тайланд, Малайз, Хонгконг, Сингапур, Тайвань, Монгол зэрэг 10 улсын тамирчид өрсөлдөх юм. Манай тамирчдын тухайд тус тэмцээнд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 2009 онд Арабын нэгдсэн Эмиратын нийслэл Абу Даби хотноо болсон Ази тивийн “Challenge Cup” тэмцээнд оролцож, найман орноос тавдугаар байрт бичигдэж байжээ.  Энэ удаагийн тэмцээнд манай баг тамирчдыг Ч.Баасандаваа ахалж оролцох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж