Пиццанаас татгалздаггүй модель “Calvin Klein”-ний нүүр царай болно

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

Пиццанаас татгалздаггүй модель “Calvin Klein”-ний нүүр царай болно











Голландын загвар
өмсөгч
Lara Stone Америкийн тэргүүн зэрэглэлийн загварын ордон “Calvin
Klein”-ний нүүр царай болохоор гэрээ байгуулахаар болжээ. Тэрбээр тухайн
загварын ордны зөвхөн үндсэн коллекцийг биш, Calvin Klein Cosmetics”, “Calvin Klein Jeans”-ийг ч рекламдах юм.
Хэрвээ хэвлэлээр цацагдаж байгаа мэдээллүүд үнэн бол Lara Stone тус загварын
ордны сүүлийн хэдэн коллекцийн нүүр царай болсон мандаж яваа шинэ модель Jac Jablonski-гийн орыг
авах гэнэ. Хэдийгээр
Lara загварын тайзны стандартад нийцэхээр туранхай
биш ч гэсэн түүнийг сүүлийн үед томоохон загварын орднууд онцлон сонирхох
болсон байна. Түүний хэт туранхай биш, галбирлаг бие нь нэр хүндтэй дизайнеруудад таалагдаж байгаа бололтой. Lara одоо “Prada”-гийн “Infusion d"Iris”
үнэртний нүүр царай болоод байгаа билээ. Тэрбээр мөн “Louis Vuitton” болон “Jaeger
and Eres” загварын орднуудын нүүр царай болсон юм.
Lara нэгэн
ярилцлагадаа “Миний туранхай биш ч гэсэн галбирлаг бие намайг амжилтад хүрэхэд
нөлөөлсөн” гэжээ. Тэрбээр цааш нь “Би бусдаас өөр, учир нь би тарган. Загварын
ертөнц супер-скинни байхыг шаарддаг. Би үүнийг өөртөө хатуу зарчим гэж боддог ч
турж чаддаггүй. Яагаад гэвэл би пиццанаас татгалзаж чаддаггүй юм” гэж ярьсан
байна.

 Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж