Naomi Campbell: Одоо би өөрчлөгдөх болно

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

Naomi Campbell: Одоо би өөрчлөгдөх болно

Супермодель Naomi Campbell-ийг яг л адамант чулуу шиг ширүүн зан авиртай гэдэг ч саяхан тэрбээр “би өөрчлөгдөх болно” гэж нэгэн ярилцлагадаа хэлжээ. Өнгөрсөн хугацаанд олон алдаа эндэгдэл гаргаж байсан Английн нэрт модель одоо алдаа бүхнээсээ суралцаж эхэлсэн гэнэ. Загварын тайзны хөөрхөн моделиудын нэгд зүй ёсоор тооцогддог тэрбээр сүүлийн хэдэн жил нэлээд хэдэн хэрэг түвэгт орооцолдон, нэр хүндээ унагаасан. 2008 онд гэхэд л Лондонгийн нисэх онгоцны буудал дээр хоёр цагдааг доромжилсон хэргээр 200 цагийн олон нийтийн ажил хийж байсан тэрбээр түүнээс арван жилийн өмнө өөрийн туслахаа зодсоны дараа уур бухимдлаа удирдах хичээлд хамрагдаж байсан удаатай. Naomi Campbell хэлэхдээ “1998-2005 он хүртэлх цаг хугацаа надад үнэхээр хэцүү үе байсан. Би толинд нүүрээ харахаасаа гутдаг байсан. Өөрчлөгдөх хэрэгтэй гэдгийг ойлгосон” хэмээн Английн www.dailymail.co.uk цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Уур уцаараа барьж дийлэхгүй байх нь миний гаргасан ганц асуудал биш. Надад өөр олон муу дутагдал байгаа. Гэхдээ би энэ бүхнээ ухамсарлаж, алдаа дутагдлаа засах болно. Одоо АА программд хамрагдан, дутагдлаа засахаар хичээж байна” гэжээ.
Э.Аз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж