АНУ-ын кибер гэмт хэргийн түүхэнд хамгийн аюултай, хамгийн том гэмт хэрэгтэнд тооцогдож буй 28 настай Альберт Гонзалез гэгч залууг шүүх хурал өчигдөр болж, түүнийг холбооны шоронд 20 жилийн хорих ялаар шийтгэжээ. “Soupnazi” гэх нэрээрээ алдаршсан Гонзалез АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүрүүд болох “T.J.Maxx”, “BJ’s Wholesale Club”, “Barnes & Noble” зэргээс 130 сая гаруй кредит болон дебт картны мэдээлэл хулгайлсан юм. Тэрбээр мөн бусдын компьютерт хууль бусаар нэвтэрсэн, интернэт луйвар хийсэн, бусдын хувийн мэдээлэл хулгайлсан зэрэг олон зүйл ангиар шийтгүүлжээ. Гонзалез өөрөө Майами дахь зуны байшин, 2006 оны BMW 330i маркийн автомашин, Tiffany-гийн алмазан бөгж, Rolex брендийн гурван бугуйн цаг болон 1.65 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний бэлэн мөнгийг хууль бус замаар гартаа оруулсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ