болох “Гэгээн муза-2009” наадамд уран бүтээлчид хэрхэн
хувцаслах бол. Энэ жилийн хувьд “Гэгээн муза-2009” наадмын улаан хивсний
ёслолоор жүжигчид болороор гоёж, үндэсний хэв загварыг оруулсан даашинзаар
гангарах болсон. Тэгвэл жүжигчин Т.Хулан, Г.Эрдэнэбилэг, Л.Баттулга нар “Шилмэл
загвар” компанийн дизайнер Д.Өнөболороор энэ жилийн наадамд өмсөх үдшийн гоёлоо
хийлгэжээ.Тэдний өмсөх даашинз, хослол нь сүүлийн үеийн загварын чиг хандлагад тулгуурлан, үндэсний хэв
маягаа оруулан хийсэн өвөрмөц загвартай байх гэнэ. Харин Ардын жүжигчин
Г.Мягмарнаран, жүжигчин Б.Эрдэнэцэцэгийн хувьд үндэсний хувцасны хэв маяг оруулсан европ загварын
хувцасаар гангарах гэнэ. Ямартай ч энэ өдөр жүжигчид маань улаан
хивсний ёслолоор сүр дуулиантай алхах нь ээ.
М.Анир