Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч, ноён Мариус Визэр өнөөдөр Спортын төв ордонд сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрбээр энэ үеэр олимпийн хүрэл медальт, жүдо бөхийн дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн тоглолтын аварга, Зүүн Азийн наадмын аварга, “Дэлхийн цом”-ын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны нүүр царай болж, IJF-ийг дэлхийд төлөөлөх болсныг албан ёсоор мэдэгдсэн юм. Ноён Мариус “Визэр Монголын жүдочдын амжилт эрс сайжирч байгаа. Цаашид Монголын жүдо бөхийн холбоо Олон улсын жүдо бөхийн холбоотой нягт хамтран ажиллах болсонд баяртай байна” гээд Олон улсын жүдо бөхийн холбоо тэмцээний чанарыг сайжруулахын тулд тамирчдад олгодог мөнгөн шагналыг нэмэгдүүлэхээр болсон тухай онцлон ярьсан юм.
Ц.Хишиг