Цагдаагийн удирдлагуудыг шалгаж байгаа

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Цагдаагийн удирдлагуудыг шалгаж байгаа

Улсын
ерөнхий прокурорын тушаалаар долдугаар сарын 1-ний гэх тодотголтой
хэргийг сэргээн Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж
эхэлсэнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл уг хэргийн
мөрдөн байцаах ажиллагааны хуулийн   хугацаа энэ сарын 11-ны өдрөөр
дуусгавар болж буй. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр гэмгүй
таван хүний эрдэнэт амийг хөнөөж, мөрдөн байцаалтын явцад хэн хэнийг
буудсаныг тогтоосон тухай ч мэдээлэл байдаг ч нэг ч хүн энэ хэргээр ял
аваагүй өнөөдрийг хүрчээ. Дахин сэргээн шалгаж эхэлсэн  дээрх хэргийн
талаар амь үрэгдсэн хохирогч Э.Доржсүрэнгийн эцэг  Ц.Энхбаяртай уулзаж
ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн да­раах үймээний үеэр
таван хүн амь эрсдсэн хэргийг сэргээн шалгаж эхлэснээс хойш Про­курорын
дэргэдэх Мөрдөн бай­цаах албаныхантай уулзав уу, та?

-Прокурорын
дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд дарга, ажлын хэсгийн ахлагч
Ц.Батболдтой өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр очиж уулзсан.
Уулзалтын үеэр Ц.Батболд дарга  хэлэхдээ “Цагдаагийн байгууллагын
удирдлагуудад хол­бог­­­дох хэргийг сэргээн шалгаж, нэ­­мэлт мөрдөн
байцаалтын ажил­­­ла­гаа явуул гэсэн ерөнхий проку­рорын Д.Дорлигжавын 
үүргийн дагуу  уг хэрэгт  нэмэлт ажиллагаа явуулж байна. Хэргийн мөрдөн
бай­­­цаалт үргэлжилж байгаа уч­­­раас  нарийвчилсан мэдээллийг өгөх
боломжгүй. Нэмэлт мөрдөн бай­цаалт дуусч прокурорын хяналтын шатанд
шилжих үеэр хохирогчид хавтаст хэрэгтэй танилцаж болно” гэж хэлсэн дээ.
Ер нь дам сураг сонсоход,   энэ хэргийг хэрэгсэхгүй болохоос өмнө
сэжигтнээр  татагд­­сан хүмүүсээс гадна нэмэгдэж арав гаруй хүнийг
шалгаж эхэлсэн гэсэн л дээ. Гэрчийн мэдүүлэг өгч байгаа хүмүүс ч олон
байгаа юм шиг байна лээ. Яг ямар хүмүүсийг шалгаж байна гэдэг нь өөрөө
мөрдөн бай­цаал­­­тын ажиллагааны нууц учраас  тодорхой хэлэх боломжгүй.
Хавтаст хэрэгтэй танилцах үеэр мэдэгдэх байх даа.

-Уг
хэрэгтэй холбогдуулан  “Цагдаагийн ар гэрийнхний хол­боо”- ноос
эсэргүүцэл илэр­­­­хийлж өнгөрсөн арванхоёр­дугаар сарын 13-ны өдөр
хэв­­лэ­­лийн­­хэнд хандсан. Хэл­мэг­­­­дүүлэлт үргэлжилсээр бай­на
гэдгийг ч хэлж байлаа?

-“Цагдаагийн ар гэрийнхний холбоо”-ны
тэргүүн Д.Алтан­гэ­рэл­тэй саяхан уулзсан л даа.  Тэр­ний яриагаар бол
энэ хэргийг шал­­­гахад их олон хүн холбогдсон гэж байсан. Цагдаагийн
албан хаагчид энэ хэргийг үйлдээгүй гэсэн байр суурьтай  гэдгээ хэлдэг
юм, тэд. Ер нь бол нарийвчилсан шинжээчийн дүгнэлтээр цагдаагийн бууны
су­­манд амь үрэгдсэн хүмүүс  оногдсон болох нь тодорхой тогтоогдсон шүү
дээ. “Цагдаагийн ар гэрийнхний холбоо”- ны зүгээс нэгэнт эцэслэн
шийдэгдсэн хэргийг сэргээн шал­гаж, өмнө нь хэрэгт сэжигтнээр татан
шалгуулсан цагдаа нарт дарамт шахалт үзүүлэх, ажлын цагаар нь мэдүүлэг
авах зэргээр хүндрэл учруулж байгаад эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь
тэр.

-Долдугаар сарын 1-ний  хэрэгт  тухайн үеийн цагдаа­гийн
удирдлагуудаас гадна сэжигтнээр арав гаруй хүнийг татсан  гэж та хэллээ.
Өндөр албан тушаалтнууд уу?

-Мөрдөн байцаах ажиллагаа дуусч
нийслэлийн Прокуорын газ­рын хяналтад шилжих үеэр нь тодорхой болох
байх. Одоогоор надад  сэжигтнээр татаж шалгасан хэргийн талаар мэдээлэл
алга. Өмнө нь энэ хэрэгт тухайн үеийн  Цагдаагийн ерөнхий газрын дарга
хошууч генерал Ч.Амарболд, нийс­­­­лэлийн Цагдаагийн газрын дар­­га асан
Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан дэд хурандаа Г.Ганбаатар,
Эргүүл хамгаалалтын дарга асан хурандаа Ш.Батсүх, нарт албан тушаалаа
урвуулан ашиг­ласны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх
үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  дууссаны дараа өнгөрсөн оны
хоёрдугаар сард Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй
болгосон юм.

-Уг хэргийг хэрэгсэхгүй бол­госон нь олон
нийтийн дунд нэлээд их дуулиан тарьсан. Хохирогчдийн зүгээс хэргийг 
дахин шалгуулахаар  хэд хэдэн удаа Улсын ерөнхий прокурорт хандсаныг ч
санаж байна. Хариулт нь ч тодорхой?

-Цагдаагийн алба хаагчдын
хэр­­­­гийг хэрэгсэхгүй болгох тухай үндэс­­­лэлээ “Хэний буудсан
суманд хэн оногдсон нь тогтоогдоогүй” гэж тайлбарладаг. Хохирогчдийн
зүгээс хэргийг дахин шалгуулах тухай хүсэлтээ 2009 оны хоёрдугаар сараас
хойш нийслэлийн Прокурорын га­зарт хоёр удаа тавьсан. Энэ тоолонгоор
хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй  гэсэн хариу
өгсөн. Дараа нь Улсын ерөнхий прокурорт гурван удаа хүсэлт гаргасан.
Өнгөрсөн оны зургаадугаар сард ерөнхий прокурор Д.Дорлигжавын туслах
Н.Болд “Доод шатны прокурорын гаргасан тайлбар хуульд нийцсэн байна” гэж
үзсэн албан бичиг ирүүлсэн. Үүний дараа би өөрийн биеэр Улсын Ерөнхий
прокурортой уулзсан л даа.

-Ерөнхий прокурорт ямар хүсэлт тавьсан юм, та?

-Үймээний
үеэр амь насаа алдсан таван хүний хохирогчдийг төлөөлж  би уулзсан.
Мэдээж хэр­­­гийг сэргээн шалгаж  цагдаагийн удирдлагуудад холбогдсон
хэргийг хуулийн хүрээнд үнэн зөв шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан.
Ерөнхий прокурор “Хүний амь нас хохироосон хэргийг хуулийн хү­­рээнд
шийднэ. Хэргийг анхааралдаа авсан,  иргэдийн амь нас хохирсон хэрэг
учраас хэрэгсэхгүй болох үндэслэлгүй” гэсэн хариулт өгч байна лээ. Мөн
бидний зүгээс “Танай прокурорын байгууллага хуулийг илт мушгин, буруу
тайл­­­бар хийж байна. Тухайлбал, цаг­даагийн байгууллагын ажилтны
ту­­хай хуулийн 40.1-т зааснаар “Цагдаагийн албан хаагчид руу довтолж
амь насанд халдахыг оролдсон тохиодолд галт зэвсэг хэрэглэх тухай заалт
бий.  Гэтэл үй­мээний үеэр галт зэвсэгт оногдож амиа алдсан таван хүн
цагдаагийн албан хаагч руу довтолсон эсэх нь үзлэг, мөрдөн байцаалтын
үеэр тогтоогдоогүй. Гэтэл хуульд тодор­­­хой зааж өгсөн байхад
цагдаагийн алба хаагчид дээрх таван хүнийг буудаж амь насыг нь
хохироосон хэргийг хэрэгсэхгүй болгосон нь прокурорын байгууллага дэндүү
шудрага бус ажилласан” гэдгийг уулзалтын үеэр дуулгасан.

-Өнгөрсөн
жил Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Засгийн газраас бич­­­сэн
Үндэсний илтгэлийг хэлэл­­­­цүүлсэн. Энэ үеэр долдугаар сарын 1-ны
үймээний үеэр хүний эрх дээд зэргээр зөр­­­­чигдсөн гэдэг дээр нэлээд
шүүмж­­­лэл сонссон шүү дээ?

-НҮБ-ын Хүний  эрхийн зөвлөл
манайхаас илгээсэн илтгэлийг хэлэл­­­цүүлж долдугаах сарын 1-ний үеэр
болсон үймээнээр бүх талаасаа хүний эрх зөрчигдсөн гэсэн дүгнэлтэд
хүрсэн гэж сонслоо.  Мөн Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаар
НҮБ-д бичсэн ТББ-уудын Форумын илтгэл харьцангүй бодит байдалд нийцсэн
илтгэл болсон гэж зарим хүмүүс ярих юм. Харин НҮБ-ын Хүний эрхийн
зөвлөлөөс 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр олон хүний
эрх зөрчигдөж, таван хүний амь хохирсон зэргийг илтгэлд  цухас дурдсан
гэх шүүмжлэл  хэлэлцүүлгийн үеэр байсан гэх яриа олон нийтийн дунд
байдаг юм билээ. Харин албанынхны зүгээс манай улсад хүний эрх зөрчигдөж
байгаа болон долдугаар сарын 1-ний хэргийн талаар огт нууж хаасан зүйл
байхгүй гэдэг тайлбарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж өгч байна
лээ. Миний сонссоноор НҮБ-ын Хүний эрхийн  зөвлөл илтгэлийг ирэх
гуравдугаар сард дахин хэлэлцүүлэх юм гэсэн.

-Тэгэхээр таны хувьд Зас­гийн газраас НҮБ-д бичсэн Үн­­­дэс­­­­ний илтгэл хэр бодит байдалд нийцсэн илтгэл байв?

-Илтгэлийн
талаар дэлгэрэнгүй мэдэхгүй юм. Ямар ч байсан дол­­дугаар сарын 1-ний
үймээний үеэр эрх нь зөрчигдсөн хүмүүсийн талаар тодорхой дурдаагүй л юм
шиг.

-Илтгэлийг хэлэлцэх үеэр долдугаар сарын 1-ний хэр­гийг
хэрэгсэхгүй болсон үндэс­лэлийн талаар олон нийтэд мэдээлж байснаас огт
өөр тайл­бар өгч байсан л даа?

-Тэнэг хүн сонссон ч
ойлгохоор зүйл. Хэний буудсан суманд хэн оногдсон нь тогтоогдоогүй гэсэн
үндэслэлийг гаргаж ирж тавьсан. Гэтэл цагдаагийн дарга нарын хэргийг
Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь эрүүгийн хэрэгт татагдсан
гэсэн үг биз дээ. Тэгээд илтгэлийн үеэр цагдаагийн дарга нар хэрэгт огт
холбогдолгүй гэсэн утгатай ойлгомжгүй тайлбар хийсэн гэнэ лээ.

-Энэ хэргийг сэргээн шал­гаж эхэлсэнээс хойш та бүхэнд ямар нэгэн дарамт ирэв үү?

-Ер
нь бол утас чагнах  асуудал гарч байсан. Илт мэдэгдэхгүй ч  бага
хэмжээний дарамт бол бий. 2008 оны зун  хүүгээ оршуулах ёслолын үеэр
Засгийн газрыг төлөөлж  н.Нямжав   гэдэг хүн ирсэн юм. Тэрбээр бидэнд
хандан  “Бодолтой байгаарай” гэсэн сануулга хүртэл өгч байсан л даа.

-Бусад хохирогчдийн ар гэрийнхэн яагаад чимээгүй болчихов. Нөхөн төлбөр аваад нам жим болчихлоо гэх яриа ч байх л юм?

-Энэ
хэрэг улс төржсөн, эрх мэдэлтэй хүмүүс холбогдсон хэрэг учраас арван
жилийн хугацаанд ч шийдэгдэхгүй байхыг үгүйсгэхгүй. Үлдсэн хүмүүс
амьдрах ёстой. Тиймээс долоон гэр бүл ажлаа хаяад бүгд  энэ хэргийг
талаар явах шаардлага алга. Хохирогчдийн төлөө­лөлд дөрвөн талийгаачийн
ээж, эхнэр, хүүхэд, шархадсан гурван эрэгтэйн гэр бүлийнхэн  нийтдээ
долоон гэр бүлийн хүмүүс байгаа л даа.  Би тэдэнд хэлдэг юм. Бүгд
бүгдээрээ ар гэрээ орхиод энэ хэргийн араас явж  яахав. Нэг нь явья гэж.
Мэдээж эцсийн шийдвэр гараагүй байхад ямар нэгэн асуудал үүсгэж дуулиан
дэгдээх сонирхол бидэнд байхгүй. Бид байнга холбоотой байна.

-Улсын
ерөнхий прокурорын газраас энэ хэргийг өөрийн дэргэдэх Мөрдөн байцаах
албанд сэргээн шалгуулахдаа ямар ямар чиглэл өгч, юуг илүү тодруулахыг
үүрэг болгосныг мэдсэн үү?

-Улсын ерөнхий прокурорын 
газраас  хэргийг сэргээн шалгах болсон тухай “Та бүхний Монгол Улсын
Ерөнхий прокурорт хандан гаргасан хүсэлт гомдлыг хүлээн авч танилцлаа.
Гомдлын дагуу Ч.Амарболд нарт холбогдох хэрэгсэхгүй болгосон хэргийг
татаж хянаад хэргийг сэргээж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа
явуулахаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд
шилжүүлсэн болохыг мэдэгдье” гэсэн  албан тоот бидэнд ирсэн. Тэгэхээр
дутуу хийсэн, нэмж тодруулах ажиллагаа байна гэж үзсэн учраас  мөрдөн
байцаалтыг  үргэлжүүлэн хийх болсон юм болов уу гэсэн таамаг байна.
Тэрнээс биш мөрдөн байцаалтын ажиллагааны талаар надад ярихгүй л дээ.

-Өөр нэр бүхий албан ту­шаалтнууд ч энэ хэрэгт холбогд­сон гэсэн мэдээлэл байх юм?

-Надад яг хэргийн нэмэлт ажиллагааны талаар тодорхой мэдээлэл алга байна л даа.

-Та бүхэн олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж байв уу. Хэрэг удааширч эцэс­лэн шийдэгдэхгүй бол яах вэ?

-Олон улсын шүүхэд хандана. Энэ талаар холбогдох мэдээллийг цуглуулж байна.

Н.Түвшинжаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж