iPhone, iPod Touch видео тоглоомын зах зээлийг булааж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

iPhone, iPod Touch видео тоглоомын зах зээлийг булааж байна

iPhone, iPod Touch видео тоглоомын зах зээлийг булааж байна
“Apple” компанийн iPhone болон iPod Touch хөгжим тоглуулагч технологийн салбарт мэндэлсэн цагаасаа хойш “Apple” компанид олон талын ашиг дагуулсаар ирсэн билээ. 2009 онд
АНУ-ын хэмжээнд зөөврийн видео тоглоомын программ хангамжийн 19 хувийг “Apple” дангаараа хангажээ. Энэ нь 2008 онтой харьцуулахад таван хувиар өссөн үзүүлэлт бөгөөд хэдийгээр бага ч гэсэн “Sony”-гийн PSP болон “Nintendo”-гийн DS тоглоомын хэрэгслийн орон зайг бага багаар эзэлж, тэдний зах зээлийг булааж байгаа юм. “Flurry Analytics” фирмээс хийсэн судалгааны дагуу “Sony”-гийн эзлэх хувь 20-иос буурч, 11 хувь болсон бол “Nintendo”-гийнх 75 хувиас 70 болтлоо буурчээ. Харин “NPD” фирмийн судалгаагаар iPhone-ын тоглоомын борлуулалтын дүн 2008 онд 115 сая ам.доллар байсан бол өнгөрсөн онд 500 сая болтлоо өссөн байна.
С.Цэлмэг
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж