Ерөнхий сайд нийслэлд ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд нийслэлд ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны гуравдугаар сарын 29-ний өдөр буюу ирэх даваа гаригт нийслэлийн зарим байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, төрөөс иргэдэд үйлчлэх шинэ үйлчилгээг хэрхэн нэвтрүүлж байгаатай танилцах гэнэ. Ерөнхий сайд энэ өдөр “Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих төсөл”-ийн нээлт, “300 айлын орон сууц”-ны барилгын шав тавих ёслолд оролцох юм. Мөн  иргэдийн хэрэгцээнд зориулж бэлтгэсэн нөөцийн мах болон “Мах импекс” ХК-ний  хиамны шинэ шугамын ажиллагаатай танилцаа ажээ. Үүнийхээ дараа “Нэг цонхны үйлчилгээ”, Улаанбаатар хотыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөтэй танилцаж нийслэлийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчидтай уулзах юм байна. Түүний нийслэлд ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

 
11.00-11.30 
   “Төмөр замын дээгүүр гүүрэн гарц барих төсөл”-ийн нээлтэд оролцоно      

11.40-12.15    “Мах импекс” ХК-ний хиамны шинэ шугамын үйл ажиллагаа, иргэдэд зориулж бэлтгэсэн нөөцийн мах бэлтгэсэн байдалтай танилцана     
 
12.25-12.35
    ЧД-ийн ЗДТГ-ын “Нэг цонхны үйлчилгээ”-тэй танилцана      

12.40-13.00 
   “300 айлын орон сууц”-ны барилгын шав тавих ёслолд оролцоно /СБД-ийн 11 дүгээр хороо/       

13.10-13.30    Улаанбаатар хотын хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй танилцана /Нийслэлийн нутгийн захиргааны “Хангарьд” ордон.  13 дугаар давхар/      

13.30-14.00     Нийслэлийн төр, захиргааны байгууллагын төлөөлөгчид, ажилтнуудтай уулзана /”Хангарьд” ордоны 14 дүгээр давхар. Хурлын танхим/      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж