Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийн санал, санаачлагаар Орон сууцны санхүүжилтийн корпорацийн удирдлагууд бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга ТНБ нартай уулзалт ярилцлага зохион байгуулав. Уг уулзалт, ярилцлагад Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны яамны ТНБ-ийн дарга Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБ-ийн дарга Г.Баясгалан, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны ТНБ-ийн дарга Д.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ТНБ-ийн дарга Т.Гантулга, Эрүүл мэндийн яамны ТНБ-ийн дарга П.Хүрэлбаатар нар болон бусад яамны албаны хүмүүс оролцов. ОССК-ийн дэд захирал Л.Одхүү Засгийн газраас хэрэгжүүлж буй Дөрвөн мянган айлын орон сууц дэд хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн байдал хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлууд, яамдуудаас харьяа төрийн байгууллагад хуваарилсан квот, тухайн төрийн байгууллагуудаас ОССК-д ирүүлсэн төрийн албан хаагчдын нэрс, ирүүлсэн материал, Зээлийн хороогоор шийдвэрлэсэн байдал зэргийг танилцуулсан юм. Мөн “4000 орон сууц” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцож, цаашид төрийн албан хаагчдыг үе шаттайгаар үргэлжлүүлэн орон сууцжуулах шаардлагатай гэж санал нэгдэн дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Б.Анхаа
Б.Анхаа