
Мотоциклийн бартаат замын тивийн аварга шалгаруулах тэмцээний энэ оны эхний гараа өнгөрсөн хоёрдугаар сарын 20-21-нд Филиппиний Принцеса болсон бөгөөд уг гараанд манай тамирчин Э.Халиунболд тэргүүлсэн юм. Зургаан гарааны нийлбэр дүнгээр мотоциклийн бартаат замын ази тивийн аварга тамирчин тодрох ёстой. Сануулахад, өмнө нь буюу 2008 онд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг цуврал тэмцээний амжилтаар тэргүүлж байсан бол өнгөрсөн жил дэд байрт шалгарч байсан юм.
Б.БАТ