Гишүүдийн чих ямар үнэтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Гишүүдийн чих ямар үнэтэй вэ?

Гишүүдийн чих ямар үнэтэй вэ?

25 дугаар суваг телевизийн “Дуусдаггүй яриа” шууд ярилцлагын өчигдрийн дугаарыг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу хөтлөв. Харин оролцогчоор УИХ-ын гишүүн З.Алтай, Н.Батбаяр, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн С.Ганбаатар, “Монголчууд шударга татвар, ухаалаг зардлын төлөө” ТББ-ын тэргүүн, эдийн засагч Д.Жаргалсайхан нар оролцсон. Хэлэлцүүлгээр Ардчилсан нам, МАХН-ын амласан 2,5 сая төгрөгийн амлалт яасан бэ, өгөх бололцоотой юу, боломж байлаа ч бэлэн мөнгө өгөх нь зөв үү гэсэн асуудлыг хөндсөн. Хэлэлцүүлэгт оролцсон гишүүн Н.Батбаяр, Ш.Сайхансамбуу нар “намууд амласан бол амлалтаа биелүүлэх ёстой, зөв буруугийн тухай ярих цаг өнгөрсөн” гэсэн бол З.Алтай, Д.Энхбат нарын гишүүд “Хоёр нам бэлэн мөнгөнийхөө амлалтыг буцааж, оройтсон ч гэсэн буруугаа хүлээх хэрэгтэй. Тэгэхгүй бол амлалтаа биелүүлж сонгуульд оролцохын тулд эдийн засгаа туйлдуулж, улс орноо барьцаанд тавихад ч бэлэн болоод байна” гэсэн. Харин үлдсэн хоёр жилд УИХ, Засгийн газар 70 мянга биш, 120 мянга ч биш, амласан 2,5 сая төгрөг иргэдэд өгч чадах уу, яаж өгөх вэ гэсэн асуултад гишүүдийн хэн нь ч хариулж чадсангүй. Тиймээс С.Ганбаатар тэргүүн “Тэгвэл 152 чих л огтлох болж дээ” хэмээн ёжилсон. 2,5 сая төгрөгийг нийт хүн амынхаа тоонд үржүүлэхэд зөвхөн нэг жилд зургаан триллион 750 тэрбум төгрөг гарч байна. Үүнийг чих нэг бүрт хуваавал 43 тэрбум 270 сая төгрөг болж байгаа юм. Гишүүдийн чих ийм үнэтэй юү???

Б.ЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж